Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ

Япон Улсын Засгийн газар 2027 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуурыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эцэслэн баталжээ.

Уг төлөвлөгөөнд байнгын оршин суух эрх авах гадаадын иргэн Япон Улсын хамгийн урт буюу одоогийн байдлаар 5 жилийн хугацаатай виз эзэмшиж байх чухал шаардлагыг тусгасан байна.

Тус улсын Цагаачлалын албаны мэдээлснээр 2012 оноос өмнө хамгийн уртдаа 3 жилийн хугацаагаар оршин суух үнэмлэх олгодог байсан бол гадаад оршин суугчдын талаар баримтлах бодлогыг шинэчлэх хүрээнд оршин суух хугацааг 5 жил болгон нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 24-нд холбогдох удирдамжийг шинэчилсэн байна.

Хэрэв Японы аж ахуйн нэгж гадаадын ажилтнуудад, тэр дундаа тусгай ур чадвартай ажилчдад цалин олгохгүй байх, дарамтлах зэрэг хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад 5 хүртэлх жилийн хугацаанд гадаадын тусгай ажилтан авахыг хориглоно.

Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ төрлийн визтэй гадаадын иргэдийг зуучлан ажиллуулах байгууллагууд гадаад ажилчдын визийн ангилал, хувь хүний чадавхыг баталгаажуулсан амлалт, баталгааны хуудсыг зайлшгүй ирүүлэх шаардлагатай болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.