Уншиж байна...
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээТамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
С.Ламбаа: КОВИД-ын вакцин ганц жил бус жил бүр хэрэг болно гэдгийг сануулъя

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: УОК, НОК-ын нэг алдаатай шийдвэрээс ямар хор хохирол болж, нэг зөв шийдвэрээс сайн үр дүн үзэж болохыг бид харж байна. Улсын төсвийг ийнхүү алдаатай батлах юм бол болохгүй. Бид хямралын үед эдийн засгаа тэлнэ гэж ярьж байна. Би эдийн засагчийн хувьд санал нийлж байна. Гэхдээ бусад орнууд өрхөө, ААН-ээ зэрэг дэмжиж байна. Төсвийн хөрөнгө хязгаарлагдмал байгаа үед тэнцвэрийг барихгүй бол бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй. Хэдэн жилийн дараа ашгаа өгөх нь мэдэгдэхгүй музейд хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тендер авсан компаниудын үйл ажиллагаа нь жигдрээд явна гэж зарим хүмүүс хэлээд байгаа. 300 компанид тендер олгох уу, 30 мянган ААН-д дэмжлэг үзүүлэх үү гэдэг нь хүртээмжийн маш чухал асуудал юм.  ААН-үүдээс ваучер маягаар иргэд худалдаж авч ганцхан удаа дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Ингэснээр зарцчихсан байгаа эдийн засаг эргэлтэд орно. ААН-үүдэд ваучер олгодоггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байна.  Бидэнд туслаач, 6 хүүхэдтэй хоолны мөнгөгүй болчихлоо гэсэн мессеж утсаар дүүрч байна. Хоёрдугаарт вакцины зардлыг төсөвт тусгая. 

УИХ-ын гишүүн Ш.Адьша: Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг дэмжих шаардлагатай байгаа юм. Өрхийг дэмжих 1 сая төгрөгийг бид дэмжих ёстой. Бэлэн мөнгө тарааж байгаа зүйл ерөөсөө байхгүй. 800 мянган төгрөгөөр чинь аж ахуй нэгжүүдээ дэмжинэ шүү дээ. Засгийн газраас хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжиж байна гэсэн боловч хүүхэдгүй, өрх толгойлсон, залуу гэр бүлүүдийг лэмжих шаардлагатай биз дээ. Тиймээс л Монгод хүний амьд явах эрхийг хангахын тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан. монгол улсын иргэдийнхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой байлгахын төлөө ганц удаа Монголын төр зөв шийдвэр гаргаж болохгүй юу. 

С.Ламбаа: ЭМЯ-наас гаргасан судалгаанд вакцины нэг нэгж тунг 2-5 ам.доллароор тооцсон юм билээ. Тэгээд 50 сая ам.доллар зээлнэ гээд байгаа. Үнэн хэрэг дээрээ вакцины зарлагдсан үнэ нь 25-37 ам.доллар гэж байна. Хоёр тунгаар бодохоор хэд болох вэ. 300-400 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно. Дээр нь тээвэрлэлт нэмэгдэнэ. Маш нарийн горимоор тээвэрлэдэг. Тээврийн зардалд өндөр үнэ төлдөг. Тийм учраас улсын төсөв дээр тодорхой хөрөнгө тусгаад аль хэдийнэ захиалгаа өгсөн байх ёстой. Төсвийн мөнгөөр олон улсын байгууллагуудаас авч байсан болохоос биш хандив тусламжаар бага л юм орж ирнэ. Бүсийн хэмжээнд тогтоогдсон хэдхэн оронд л очих байх. Төсөв дээр мөнгө суулгаад вакцин авахад анхаарах хэрэгтэй байна. Ер нь ковидын вакцин цаашид жил бүр хэрэг болно. H1N1-ийн вакциныг дандаа хэрэглэж байгаа. Мутацид ороод томуугийн хэлбэрээр илэрдэг болсон. Төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан гэж байна. Тэр 20 тэрбум чинь жил бүр тусдаг мөнгө. Хүүхдийн товлолын, ханиад томуугийн, шарын зэрэг бүх вакциныг бид гаднаас авдаг. Ийм байхад төсөвт мөнгө суулгасан гээд маргаад байх шаардлагагүй. Бодит амьдралаа бодох хэрэгтэй. Өнөөдөр бид хэр бэлтгэлтэй байна вэ. 300 ор бэлэн л гээд байдаг УОК-ын дарга Я.Содбаатарын очиж үзсэнээр ямар ч бэлтгэлгүй, барилга нь дуусаагүй юм ярьж байсан. Амьсгалын аппаратууд аваачиж тавихын оронд бэлэн байгаа эмнэлгүүд дээрээ бэлтгэл ханга, оновчтой шийдвэрлэхгүй бол эрүүл мэндийн асуудал тоглоом биш.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.