Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Жавхлан: Вакциныг Дэлхийн банкнаас авч байгаа нь оочер дайрч байгаа хэрэг л дээ

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед КОВИД-ын вакцины төсвийн талаар зарим гишүүд тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Вакцин авах мөнгөний тухайд яагаад гадны байгууллагуудын мөнгөөр авах гээд байгаа юм бэ гэдгийг Сангийн сайдаас асуумаар. Манай улс яаж ч ядарсан байлаа гээд вакцинаа авчих хэмжээнд байгаа. Энэ мөнгийг төсөвт суулгаагүй гэж яриад байна. Төсвийн эх үүсвэрийн орлого талд нь гадны зээл тусламж угаасаа байдаг зүйл. Гаднаас вакцин авахад зориулах зээл нь эдийн засгийн бус хүмүүнлэгийн зээл. Хүмүүнлэгийх учраас түргэн, шуурхай, хямд гэж ойлгоод байгаа. Үүн дээх ядмагхан улс төр хийж байгааг эсэргүүцэж байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:  Вакцин худалдаж авахын тулд Дэлхийн банк, ДЭМБ-ны төсөлд хамрагдаж байгаа. Товчхондоо үүнд хамрагдсанаар оочер дайрч байгаа гэж ойлгож болно. Бизнес талаасаа хоёр сая вакцин гэдэг үйлдвэрлэгч талаасаа бага хэмжээний худалдаа болно. Магадгүй 180-аад орны төгсгөл рүү ч очих эрсдэлтэй. Дэлхийн банк болон ОУВС зэрэг дэлхийн улс гүрнүүдийн нэгдэл болсон эдгээр байгууллагуудтай сүүлийн жилүүдэд хамтарч ажилласны үр дүнд үүссэн харилцаагаа ашиглаж дээрх дурдсан харилцаанд нэгдэж орсноороо Монгол Улс вакцины худалдан авалтын тэргүүн эгнээний цоохөн улсуудын жагсаалтад орох боломжтой болох юм. Хамгийн том давуу тал нь тэр зээлд хамрагдсанаар нийт вакцины 20 хувийг үнэгүй авч байгаа. 80 хувийнх нь төлбөрийг хийнэ. Хамгийн үнэтэйдээ найман ам.доллараар авлаа гэж бодъё. Гурван сая хүнд 24 сая ам.доллар шаардлагатай. Зээлээр авах 50 сая ам.доллараас гадна төсөвт тусгасан 20 саяын нөөц байгаа. Ингэхээр бүх иргэдээ вакцинд хамруулах боломжтой байна. Вакцины зардал 2021 оны төсөвт бүрэн тусгагдсан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.