Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улаанбаатарт 5, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 1 болон ХӨСҮТ-ийн 2 ариутгагчаас коронавирусийн халдвар илэрлээ

12-р сарын 3-ны өдөр  19680 хүнд PCR шинжилгээ мөн хавьтал болсон 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд 12 хүний сорьцод халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Улаанбаатарт 7 /Хоёр нь ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч, тав нь халдвартай иргэний хавьтал/, Сэлэнгэ 4 /гурав нь гэр бүл, нэг нь эмнэлгийн ажилтан/, Дархан-Уулд 1 тохиолдол батлагдлаа. Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүсээ санахгүй байх тохиолдол их байна. Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй гэлээ.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байгаа. 

Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан бөгөөд энэ хүний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна.

Халдварын батлагдсан тохиолдол гармагц хавьтал болсон хүнийг маш богино хугацаанд илрүүлэн авч, үргэлжлүүлэн танддаг. Энэ үйл явц үргэлжилж байгаа гэх мэдэллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.