Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК хамтран “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай холбох, тэдний хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч тал барилгын материал нийлүүлэлтэд тавигдах шаардлага, стандартыг нэгдсэн байдлаар танилцуулж, дотоодын үйлдвэрлэгчдэд бодит боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Харин үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудал болон хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлэв.

Энэ үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг “Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын ажлын гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч байгууллагууд нийт бараа, материалынхаа 35-аас доошгүй хувь, тоног төхөөрөмж, ажиллах хүчний 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс бүрдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээнд тусгасан байдаг.  Энэ хүрээнд бид  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэгч ААН байгууллагуудаа дэмжих, барилгын салбарын дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Цаашид төслийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд дотоодын ААН-үүдтэй шууд холбоо барих, мэдээлэл солилцох, бараа материалыг худалдан авах боломж бүрдэнэ. Бид захиалагчийн хяналтыг тавиад явна. Мөн Сэлбэ хотын бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэв.

МБМҮХ-ны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Бид Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг дэмжих, дотоодын барилгын материалын салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд чиглүүлэн ажилладаг байгууллага. Өнөөдрийн арга хэмжээнд төслийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч есөн ААН оролцож, 80 гаруй дотоодын үйлдвэрлэгч ААН-ийн бараа, материалтай танилцлаа. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар талууд хамтран ажиллах олон гэрээ байгуулна гэж найдаж байна” гэлээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн маркетинг борлуулалтын албаны менежер Б.Булган-Эрдэнэ “Дотоодын үйлдвэрлэгч ААН-үүдийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж буйд талархаж байна. Манай компани 1984 онд байгуулагдаж, өдгөө 40 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.  Бид төмөр бетон хийц эдлэл болон металл хийц эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Мөн трамвай, метроны төслүүдэд ашиглагдах бетон эдлэлийн үйлдвэрлэлийг туршиж эхлээд байна. Төмөр бетон хийц үйлдвэрлэгч компаниудын үндсэн захиалагч нь ихэнхдээ төр байдаг. Гэвч төрийн үйл ажиллагааны хүрээнд явагдаж буй ажлуудад дотоодын үйлдвэрлэгчид оролцох боломж хомс. Харин энэхүү төслийн хүрээнд гүйцэтгэгч нарт үйлдвэрлэгчдийг танилцуулж буй нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийг тэлэх бодит боломжийг нээж байна” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.