Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орон нутагт үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж буй юм.

Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, төрөлжсөн нарийн мэргэшлийн суралцагч эмч Ц.Болдбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбасүрэн, жолооч И.Сүхбат нарын алсын дуудлагын баг тус аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй эмчлүүлэгчид яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Я.Ганхуяг, Б.Билгүүндалай болон сувилагч Б.Ууганбилэг, мэдээгүйжүүлэгийн эмч М.Шаравням, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Цогзолмаа нар багтсан бөгөөд орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж эхэлснээр алслагдсан аймгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.