Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа. 

“Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэн “Түлш, шатахууны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнийг нэмэх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд маш их алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотойгоор татаас өгөх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Махыг бэлтгэн нийлүүлэх явцад өндөр зардал гардаг. Тиймээс уян хатан хандахыг хүсье. Мах бэлтгэн нийлүүлж байгаа ААН-ийн зүгээс хонины махыг 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах саналтай байна. Компаниуд өдөр болгон алдагдалд орж байгаа” гэлээ.

“Мах Импекс” ХК-ийн захирал Г.Будрагчаа “Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд ихээхэн хүндрэлтэй байна. Одоо худалдаанд гаргаж буй махны үнэ хямдхан байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн өмнө худалдаалсан махны хэмжээнд үндэслэн урамшуулал хэлбэрээр татаас олгох хэрэгтэй байна” гэв.

Ийнхүү компаниудаас гарсан санал болон цаг үеийн  нөхцөлд байдалд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 мянган төгрөгөөр, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалахаар боллоо. Мөн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж байна. Махыг 600 орчим цэгээр худалдаалах бөгөөд даваа гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ. Дөрөв, тавдугаар сард махны нөөц хангалттай байна. Мөн компаниудад өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүнд 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.