Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна.

Тус шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.

Хяналт шалгалтын явцад аюултай хог хаягдал болох техникийн ашиглалтаас гарсан хаягдал тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, асгаралт үүсгэн хөрсний бохирдол үүсгэсэн зөрчил илэрсэн байна. Энэ төрлийн зөрчил нь хариуцлагагүй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд бодит хохирол учирч байгааг харуулж байна.

Тус зөрчил нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хөрсний бохирдол үүсгэх эрсдэлтэй ноцтой үйлдэл тул холбогдох хууль, журмын дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул харьяаллын дагуу шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн бохирдол үүссэн орчмоос хөрсний дээжүүдийг авч лабораторид шилжүүлэхээр хүргүүлсэн байна.

Техникийн ашигласан гарсан тос , масло нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-ын 13 кодтой аюултай хог хаягдлын ангиллын жагсаалтад ордог.

Ашигласан тосонд агуулагдах хүнд металл, органик нэгдлүүд нь хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулах замаар урт хугацааны экологийн доройтол үүсгэдэг.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюултай хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгуулагад шилжүүлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг байгаль орчны хяналтаас онцлон анхаарууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.