Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэг үйлдэх боломжийг судалж байна

Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. ГХЯ-аас нэн даруй гадаад улсад байгаа иргэд ялангуяа тийз нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэлүүд гарсан учраас ЭСЯ-дад чиглэл өгөн өнөөдрийн байдлаар 17 улсад 100 орчим иргэн ийм хүндрэлтэй нөхцөлд орсон гэсэн мэдээллийг нэгтгээд байна гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг өглөө. 

Тэрбээр... Өнөөдрийн байдлаар ГХЯ-д ирсэн мэдээллээр гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэд 2154 байна. Европын бүсээс 647, Азиас 1113, Австрали 95, Африкт 4, Америкт 295  иргэн байна. Ингээд энэ хүмүүсийг татан авахын тулд дотоодын нөхцөл байдалтай уялдуулан ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судлаж байна. Тийз нь баталгаажсан арваннэгдүгээр сарын нислэгээр ирэх гэж байсан иргэдийг тэргүүн ээлжинд хамруулна. Өнгөрсөн хугацаанд 107 удаагийн нислэгээр 27184 иргэн эх орондоо ирсэн. Арваннэгдүгээр сард яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан байсан боловч тусгай үүргийн онгоцны нислэгүүд хойшилсонтой холбоотойгоор буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүндрэлд орсон 17 улсад байгаа 100 иргэнийг ОУШХБ-тай мэдээлэл солилцон хамтарч ажиллан зарим иргэдийн зардлыг бүрэн гаргах, /ингэхдээ санхүүгийн хүндрэлд орсон гэсэн баримт нотолгоог авч байгаа/ зарим иргэдийн тусгаарлах байрны зардлыг гаргах зэрэг ажлууд хийгдэж байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНХАУ руу хийж байгаа ачаа тээвэрлэлт ялангуяа нүүрсний тээвэрлэлтэд тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхэлсэн. Ачаа тээврийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгох нүүрсний экспортыг тасалдуулахгүй байх тал дээр ГХЯ өнгөрсөн өдрүүдэд өндөр ач холбогдол өгөн ажилласан. Урьдчилсан байдлаар Хятадын талаас нааштай хариу өгч байгаа. Замын-Үүд боомтод 50 жолоочийг 2 талдаа карентины бүсэд байлган явуулья, МУ-д хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөх гэх мэт асуудлаар  тохиролцоонд хүрээд ажиллаж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.