Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г хүлээн авч уулзлаа.

“Ниппон сан”-гийн боловсрол, хүний нөөц, уламжлалт анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нийгэм, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Ялангуяа орон нутгийн 1,000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.

1,000 оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Ниппон сан” хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт 2025 онд гарын үсэг зурсан юм.

Оюутнууд Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлэх бөгөөд 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт олгоно.

“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжи-г Алтан гадас одонгоор шагналаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.