Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
БОХХААБХ: 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байна

2003 онд батлагдсан УИХ-ын 42 дугаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад хамаарах 364 нэрийг өөрчилж, 2067 нэрийг шинээр нэмж батлуулахаар тусгасан төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдийн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжлээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 баталсан нэр байдаг бөгөөд үүний 8767 нь Баян-Өлгий, 6941 нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газрын нэр байна. Зарим газар зүйн нэр нь монгол хэлээр бус орос, казах, тува гэх мэт хэл дээр нэрлэгдсэн, үг үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан гэдгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдаж байв. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн 12 сумын 319, Сүхбаатар аймгийн 13 сумын 45 газар өөр хэлээр нэрлэгджээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын сайд “Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэг аймгийн хоёр сум төмөр зудын, 11 аймгийн 56 сум цагаан зудын, 16 аймгийн 77 сум цагаан зудархуу байдалтай гэж гарсан. Засгийн газар улсын аюулгүйн нөөцөөс 760 тонн өвс, 8.1 мянган тонн тэжээлийг зудын эрсдэл өндөр аймгуудад олголоо. Өнөөдрийн байдлаар 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байна. Улсын хэмжээнд 372.7 мянган га талбайд үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 га-д тосны ургамал гээд нийт 633.4 мянган га-д тариалалт хийсэн” гэв.

БОХХАА-н байнгын хорооны гишүүд Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонссон. Байнгын хороонд хамаарах 366 заалтаас бүрэн хэрэгжсэн 190, хэрэгжих шатанд 130, хэрэгжээгүй 29 заалт байгаа бөгөөд биелэлт 51.9 хувьтай байна. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Төрийн байгууллагуудын уялдаа, хуулийн төсөл боловсруулах шат дараалал, санхүүжилт зэргээс шалтгаалж хэрэгжилт хангалтгүй байна” гэв. Тайлантай холбоотой гишүүд асуулт асууж, саналаа хэлэх үеэр УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.