Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Чингис хот-Бэрх чиглэлийн аялал жуулчлалын авто замын ажил эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Түүнтэй хамт тус аймагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүхэн аялал жуулчлалын замын ажлын явцтай танилцлаа.

Чингис хот-Бэрх чиглэлд шинээр тавигдах хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” ХХК-иудын түншлэл шалгараад байгаа юм. Замын ажил өнөөдрөөс эхлэх бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар гүйцэтгэгч компаниудын зүгээс Л.Оюун-Эрдэнэ сайдад танилцуулсан юм.

Энэхүү Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа учраас санхүүжилт гацах, удах зэрэг гэнэтийн бэрхшээл гарахгүй бол ирэх 11 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой гэлээ.

Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэгч компаниудад хандаж хэлсэн. Төсөв, хөрөнгө гацах, саатах вий гэдэгт санаа зовохоос илүүтэй замын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтанд оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, “Түүхэн аялал жуулчлалын зам бол маш том, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” гэсэн 2 нисэх буудлыг ашиглалтанд оруулах гэж байна. Мөн хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолборуудыг ашиглалтад оруулна. Тэгэхээр гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал ихсэнэ гэсэн үг. Тийм учраас Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно.

Чанаргүй, насгүй зам барьчихаад өнөөх нь хоёр жилийн борооны усанд урсаад явчихаж байгаа жишээ Монголд цөөнгүй байдаг

Ер нь түүхэн аялал жуулчлал бол Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатныг хамрах, тэднийг даллан дуудах томоохон асуудал болж байгаа юм. Энэ хэрээр гаднаас ирэх жуулчдын урсгал нэмэгдэх тооцоо байгаа. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Чанаргүй, насгүй зам барьчихаад өнөөх нь хоёр жилийн борооны усанд урсаад явчихаж байгаа жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ бол монголчууд чанаргүй, гадныхан сайн гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.