Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ГССҮТ: Цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо 6 дахин өсжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал энэ төрлийн осол, гэмтлийн тоо

  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:

  • МОПЕДТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
  • СКҮҮТЕРТЭЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • СУРРОНТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЯВГАН ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5% (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5% (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Мөн 4.2% (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.

Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0% (13) толгойн гэмтэл, 25.0% (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6% (8) шагай болон тавхайн гэмтэл, 8.3% (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3% (4) тохой болон шууны гэмтэл, 6.3% (3) хэвлийн гэмтэл, 6.3% (3) мөр болон бугалганы гэмтэл, 2% (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.