Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ. "UB food festival"-аар Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилж байна. Ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцож буй. "UB food festival" энэ жил 12 дахь жилдээ болж байна.

Олон улсын хоолны өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Ресторан зоогийн газрын холбоо, Монголын Тогооч нарын холбоотой хамтран "UB food festival" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг жуулчны улирлыг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсаас зочин тогооч нар хүрэлцэн ирж Казакстан, Кавказ, Словени болон Орос үндэсний хоолоор иргэд, жуулчдад үйлчилнэ. Өнгөрсөн жилийн фестивальтай харьцуулахад хүрээгээ тэлж, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 байгууллага 18 үндэстний нэрийн хоолоор иргэдэд үйлчилж байна. Аливаа үндэстний хоолны соёл нь тухайн орныхоо байгаль, цаг уур, газрын байршил, эрхлэх аж ахуйтай нарийн зохицсон байдаг. Монголчууд бидний хувьд ч эртнээс уламжлагдаж ирсэн хоол хүнс, цагаан идээ нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн соёлын нэг илрэл болдог. Иймд уламжлалт хоол, хүнсээ сурталчилж, бусад олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад энэхүү фестивалиар дамжуулан таниулахыг зорьж байна. "UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. Үүний дараа Циркийн өдрүүд эхэлнэ” гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн "UB food festival"-аар шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдааныг зохион байгуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.