Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа

   Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гаригт  (2026.04.17) хүлээн авч уулзлаа. Халуун дотно, нээлттэй  өрнөсөн тус уулзалт  хууль зүйн салбарын бодлого, түүний хэрэгжилт, эрх зүйн орчны шинэчлэл болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, үргэлжилсэн юм.  Хууль зүй, дотоод хэргийн  сайд С.Амарсайхан салбарын шинэчлэл, эрх зүйн реформыг хийж, байгууллагуудын уялдааг хангаж ажиллахад хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, оролцоо чухал байгааг уулзалтын эхэнд онцоллоо. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, хүний эрхийг хангасан, хамгаалагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулиудыг батлуулах, хууль зүйн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгоход мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдийн туршлага мэдлэг чухал учраас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх  зүйн орчныг сайжруулах, өмгөөлөгчдийн ижил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх, өмгөөллийн явцад хүний эрхийг хангах, хамгаалах зэрэг асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

May be an image of one or more people and text

    Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг шат дараатайгаар өргөжүүлэх талаар талууд санал нэгдэв. Тухайлбал, өмгөөлөгчдийн орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ажлын байр, нөхцөл боломжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтарсан хөтөлбөр боловсруулах, хууль тогтоох ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

May be an image of one or more people and text

Түүнчлэн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар  ч  санал солилцов.  Талууд ойрын гурван  сарын хугацаанд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, сургалт, судалгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, бодлогын түвшний зохицуулалтыг сайжруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.