Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу манай улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг хянан шийдвэрлэдэг байна. УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 09-нд Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлж эхэлсэн.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Гэхдээ торгуулийн төлбөр төлөх систем тодорхой хүрээнд хязгаарлагдмал, Smartcar.mn, Torguuli.mn зэрэг аппликейшн ажиллахгүй болсноор иргэд хуулиар хөнгөлөлт эдлэх хугацаанд торгуулиа төлж чадахгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй.

Тэгвэл өнөөдрөөс уг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа. Ингэснээр иргэд  өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулиа төлбөрийг хялбар төлөх боломж нээгдэж буй. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Ийнхүү төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутам хэрэглэдэг платформуудад нээлттэй болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг олон сувгаар хүргэхэд онцгой ач холбогдолтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.