Уншиж байна...
Цөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Шадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймгийн “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, нэг цонхны бодлогоор ажиллах нь чухал байгааг тэрээр онцолж байна. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дан ганц аймаг, сум хоорондын хөгжил гэж харахаас илүүтэйгээр хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг тодотгов.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 900 га газар бүхий тус чөлөөт бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тул юун түрүүнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлого төлөвлөлтөн дээр ажиллах юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих гол зарчмыг баримтална гэлээ. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг чөлөөт бүсээр дамжуулан экспортлох шаардлагатай гэж үзэж байна. Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь байдаггүй барилгын зарим материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилготой байгаагаа тодотголоо. Чөлөөт бүс бол хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх учиртай. Татварын хөнгөлөлтөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах, нөгөө талаас манай улсын дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгчид чөлөөт бүсэд үйлдвэрлэж, манай зах зээлд нэвтрүүлдэг болох нь Шадар сайдын баримталж буй гол бодлого гэдгийг танилцууллаа.

Замын – Үүд чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд тус бүс нутагт дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгджээ. Харин одоо тус дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх зайлшгүй нөхцөл байдалтай байна. Эдгээр байгууламжууд нь сумын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй ачаалал, хөгжлийн шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд уламжиллаа. Тиймээс Шадар сайдын зүгээс юун түрүүнд чөлөөт бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.