Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, санал хүсэлтийг нь шууд сонсох, байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, төрийн үйлчилгээ ил тод, ойлгомжтой, иргэдэд ойр байх ёстойг онцлон тэмдэглэв. Тэрбээр нээлттэй хаалганы өдөрлөг нь зөвхөн мэдээлэл өгөх арга хэмжээ биш. Иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх, төр иргэддээ нээлттэй байх бодит алхам юм.

Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны салбарын зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, 47 төрлийн зөвшөөрлийг 37 болгон бууруулах ажлыг эхлүүлсэн. Цаашид зөвшөөрлийг үе шаттайгаар цөөлж, бүрэн цахимжуулах замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн байгаль орчны хяналтыг зөвхөн торгох, үйл ажиллагаа зогсоох хэлбэрээс илүүтэй зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжүүлж, байгаль хамгаалалд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын 1 хувийн хөнгөлөлт олгох механизмыг эхлүүлснийг онцлов.

Үргэлжлүүлэн Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг онцолж, энэ нь Монгол Улсын байгаль орчны бодлого, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах чухал боломж болохыг тэмдэглэлээ. Төгсгөлд нь сайд иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.