Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Н.Алтанхуяг: Биднийг хуралдаж байх хооронд ковидыг албан ёсоор тараагаад байгаа юм биш үү

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх үеэр КОВИД-ыг албаар тараагаад байна уу хэмээн асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2020 онд сонгууийн төсөв баталсан. 2021 онд ковидын төсөл баталсангүй. Ч.Хүрэлбаатар гэж нөхөр гүрдийсээр байгаад 2020 оны төсвийг шинэ Их хуралд оруулж ирж 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай төсөв баталсан. Эцсийн эцэст бид Засгийн газрын баахан зарсан мөнгийг гар өргөн баталсан. Иргэдээс шинжилгээ авчихаад хариуг нь хүлээлгүй хотоос гаргаж байна гэж байна. Биднийг хуралдаж байх хооронд ковидыг албан ёсоор тараагаад байгаа юм биш үү. Мах зарж, автобусаар явуулж, шинжилгээний хариуг тоохгүйгээр хотоос гаргаж байна. 

Та нар хоригийг авдаггүй юм байна. Тэгвэл түрээсийн төлбөрийг хэзээ бууруулах вэ, зээлийн хүүг багасгана гэсэн хэзээнээс хэрэгжих вэ. Засгийн газраас гаргасан 23 арга хэмжээнээс зөвхөн ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах асуудал л хэрэгжиж байгаа. Бусад нь хэзээ хэрэгжих вэ. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээнд таны хэлсэн зүйлүүд ямар нэгэн хэмжээгээр туссан. Импотекийн зээлд Монголбанк, Засгийн газар өөрсдөө оролцож, эх үүсвэр гаргасан байдаг учраас өөрсдөө удирдаад шийдвэр гаргаад тэгэлж болж байгаа юм. Банкны зээлийн хүү бол хувийн бизнес. Үүнд төр хүчээр оролцож болохгүй. Эхний ээлжинд харилцах дансанд хүү төлдөг байсан хүүг тэглүүлсэн. Удахгүй хугацаагүй хадгаламжид хүү төлдөг байсныг мөн зогсоох гэж байна. Харин иргэн банк хоёрын хооронд иргэний хуулиар зохицуулагддаг хадгаламжийн хүүг бууруулах боломж хуулийн хүрээнд тун бага байна. Боломжийг хайж ажиллаж байгаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.