Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хорих ангид хүмүүжиж байгаа хоригдолд хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлэх, тэдний авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Ухаарахуй, урлахуй” уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ гаргажээ.

May be an image of text

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” үзэсгэлэнгээр зочилж, хүмүүжигч нарын уран бүтээлийг үзэж сонирхлоо.

Тус үзэсгэлэнд бүтэн сийлбэртэй гэр, эсгийгээр хийсэн гар урлалын бүтээл, уран зураг, модон сийлбэр зэрэг 196 бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээл бүр өөрийн гэсэн өнгө төрх, дурсамж, амьдралын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой юм.

May be art

“Ухаарахуй, Урлахуй-2” үзэсгэлэнг 2026.05.04-ний өдрөөс хойш 2000 орчим хүн үзэж сонирхсон бол 50 гаруй сая төгрөгийн уран бүтээлийг борлуулж, хүмүүжигч нарын дансанд шилжүүлснийг ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд танилцууллаа.

Түүнчлэн ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран хорих ангиас суллагдсан гарын дүйтэй хүмүүсийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийн 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох зэргээр дэмжиж ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны эхний 5 сарын байдлаар 120 хүнийг ажлын байраар хангажээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй – Урлахуй II” — энэ бол зүгээр нэг үзэсгэлэн биш. Энэ бол алдаанаасаа ухаарч, амьдралаа дахин урлаж буй хүмүүсийн дотоод ертөнцийн гэрэл байна” хэмээн онцлоод ШШГЕГ-тай хамтран хүмүүжигч нарын уран бүтээл, авьяас, чадвар, хүмүүжлийн үйл хэргийг үргэлж бодлогоор дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

May be an image of boots

May be an image of text

May be an image of temple and text

May be an image of duffle coat, hat, hat shop and text

May be an image of text

May be an image of chess and text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.