Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг 2026 оны тавугаар сарын 08-ны хүлээн авч уулзан ус бохирдуулсны төлбөр төлөхтэй холбоотой үүссэн асуудал болон газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, түүнчлэн Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, мөн Усны газраас 2026 оны нэгдүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүргээд байсан.

Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирлоо.

Энэ талаар сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна.

Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал.

Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа нь сайшаалтай.

Түүнчлэн 2010-2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан байгаль хамгаалах зардлын 50 хувьтай тэнцэх нийт 9,9 тэрбум төгрөгийг нөхөн байршуулах ажлыг зохион байгуулсан нь талууд харилцан ойлголцолд хүрсний тод илрэл” гэлээ.

Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэнэ.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлын арга хэмжээнд “Рио Тинто” болон “Оюутолгой” компани нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатай гэдгийг онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.