Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монголын улс төр дэх шударга бусын хонгилын үргэлжлэл буюу “сахал” Ц.Эрдэнэбилэг, гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын эрх ашгийн хамаарал

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Ц.Эрдэнэбилэг нарын хамаарал, эрх ашиг нэг болж таарч байна. “Сахал” Ц.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс корпораци”-иар Эрдэнэтийг авах гэж байгаад хуулийн байгууллагаар шалгагдсан нь бий. “Bloomberg” телевиз нь Худалдаа хөгжлийн банкных, Ц.Эрдэнэбилэгийнх. Тус телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионы төрсөн дүү Э.Дөлгөөн нь “Сентарра гоулд” компаниас Бороогийн алтны уурхайн “Гацуурт” төслийг 90 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авсан “OZD ASIA PTE” компанийн захирлаар ажилладаг бөгөөд уг компани нь мөн л Д.Эрдэнэбилэгийнх. Өөрөөр хэлбэл, Э.Долгион, Э.Дөлгөөн нар нь  хамтдаа Д.Эрдэнэбилэгийн эрх ашгийн төлөө үйлчилж ирсэн байдаг. Тэр тусмаа Э.Дөлгөөн нь Ц.Эрдэнэбилэгийн итгэлтэй хүн нь бөгөөд ардах хууль бус ажлыг нь гардан зохицуулдаг хүний нэг.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ууган охин болох “SPS” телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргалтай “Bloomberg” телевизийн Э.Дөлгөөн гэр бүл болж дэр нэгтгэсэн нь сахал Ц.Эрдэнэбилэгийн гар хөлийг улам уртасгахад хүргэжээ. Нэгэнт Ц.Эрдэнэбилэгийн эрх ашигт үйлчилж ирсний хувьд Э.Дөлгөөн, Э.Долгион нар нь худ, ураг садны сүлжээгээрээ гишүүн Ц.Цэрэнпунцагтай шууд холбогдож эхлэв. Монголын төрд МАНАН бүлэглэлийн тод жишээ нь гэхэд Ц.Цэрэнпунцаг нь МАН-аас Завхан аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хүргэн болох Э.Долгион нь АН-аас Сүхбаатар дүүрэгт сая УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байдаг.

Монголын улс төрд шударга бусын хонгил гэж бий. Үүнийг үгүй хийнэ гэж улстөрчид зарлаад байсан бол улс төрийн энэхүү хонгилын үргэлжлэл цааш улам бэхжин МАНАН бүлэглэл хэвээр бийг харуулж байна.  

Дашрамд дурдахад, гишүүн Ц.Цэрэнпунцаг нь УИХ-ын чуулганы индэр дээрээс уул уурхай, лицензийг тойрсон будлианыг цэгцлэх тухай шударга дүр эсгэн ярих авч үнэн хэрэгтээ өөрөө уул уурхайг тонон ухаж нутгийн иргэд уул ус ширгээлээ гэж багагүй хэл ам хийсэн боловч ард түмэн үр дүнд хүрч чадаагүй.    

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хамаарал бүхий Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Аспайр майнинг лимитэд” ХХК нь Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж буй юм.

Тус компани коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт ордог “Овоот” төслийн 100%, Жилчигбулагийн болон Мянганы нүүрсний төслүүдийг 100% тус тус эзэмшдэг. “Овоот төсөл” нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй. Ирэх 2021 оноос эхлэн угаасан нүүрс гаргаж Эрдэнэт хүртэл жилдээ дөрвөн сая тн нүүрс тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөжээ.

“Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэтэд эрх ашиг нь огтлолцож буй “сахал” Ц.Эрдэнэбилэг, гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын Монголын төрд зайдагнан,  Монголын баялгийг эрх мэдлээрээ далимдуулан захиран зарцуулдаг хөшигний цаадах улс төр, сонирхлыг харах л үлдлээ дээ.

Б.АНХМАА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.