Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улаанбаатар хот-“Чингис хаан”олон улсын нисэх буудлыг холбосон төмөр замын MRT төслийн бэлтгэл судалгааны асуудлаар санал солилцжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын “Oriental Consultants Global” групп компанийн төмөр замын судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус компанийн төмөр замын төлөвлөлтийн инженер, багийн ахлагч Шимизү Такаши, багийн дэд ахлагч бөгөөд рельс болон өртөөний төлөвлөлтийн инженер Урамото Шохэй, төслийн бэлтгэл ажил хариуцсан инженер Б.Доржханд нар оролцлоо.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төмөр замын шугамын хөгжлийн төлөвлөлтийн бэлтгэл судалгааны ажлын хүрээнд мэдээлэл солилцож, төслийн явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Улаанбаатар хот орчимд MRT буюу MRT (Mass Rapid Transit) төсөл хэрэгжүүлэх боломж, талбайн судалгаа, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдлүүд, нийслэл хотод нэвтрүүлэх боломжтой япон технологийн талаар ярилцлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны хоёрдугаар сард Япон Улсад албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хот-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон төмөр замын төслийн танилцуулга судалгааг хийж өгөх хүсэлтийг уламжилсан бөгөөд энэ дагуу төслийн бэлтгэл судалгааг Японы Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу “Japan Transport Cooperation Association (JTCA)”-ийн дэмжлэгтэйгээр “Oriental Consultants Global” компани гүйцэтгэж байна.

Тус компани нь төслийн бэлтгэл судалгааны ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төслийн стандарт боловсруулах дэмжлэг, суурь зураг төсөл, барилгын ажлын хяналт, TOD болон орчмын хөгжлийн дэмжлэг, ашиглалт, засвар арчлалтын чиглэлээр зөвлөмж боловсруулах, төслийн хөгжүүлэлтийн урьдчилсан судалгааг хийхээр төлөвлөөд ажиллаж буй юм.

Уг төслийг дэмжижгч “JTCA” байгууллагыг JICA олон улсын байгууллагатай андуурах тохиолдол байдаг учир “Japan Transport Cooperation Association (JTCA)” нь 1973 онд хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд байгуулагдсан бөгөөд, тээврийн дэд бүтцийн хөгжлийн салбар дахь Япон Улсын цорын ганц олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм гэдгийг Япон улсын төлөөлөгчид онцлон танилцууллаа.

Мөн энэхүү төсөл нь LRT хөнгөн галт тэрэгний төсөл бус MRT (Mass Rapid Transit) буюу Хурдан Тээврийн Систем гэсэн нэршилдээ илүү тохироно, энэ нь дэлхийн томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулах, зорчигчдыг богино хугацаанд тээвэрлэх зориулалттай метро болон хөнгөн галт тэрэгний нэгдсэн сүлжээ юм...гэдгийг мөн тайлбарлалаа.

Уулзалтын үеэр талууд төмөр замын төслийн маршрут сонголт, өртөөний байршил, холболтын зангилааны төлөвлөлт, газарзүйн онцлог болон зам дагуух саад тотгорын судалгааны талаар санал солилцож, мэргэжлийн зөвлөмжүүдийг хэлэлцлээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нисэх буудлын төмөр зам нь тойрог шугам байх, эсвэл зөвхөн баруун чиглэлд үйлчлэх хувилбаруудыг судлах, мөн нийслэл хот руу орж ирэх шугамын төлөвлөлтийг шинэ нисэх буудал, цаашлаад Хүннү хотын хөгжилтэй уялдуулах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн баруун талаараа Буянт Ухаа нисэх буудалтай холбох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хшрэх чиглэлийг хотын хөгжилтэй хэрхэн уялдуулах тухай санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд, талууд дээрх санал зөвлөмжүүдийг нэгтгэн төслийн бэлтгэл судалгааны ажлыг илүү боловсронгуй болгон дахин уулзахаар тогтов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.