Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI хурал зохион байгуулагдана

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг Улаанбаатар хотод энэ зургадугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд 30 орчим улс, олон улсын байгууллагууд, манай төрийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг дотоод, гадаадын нийт 250 орчим төлөөлөгч оролцох юм.

Тус бага хурлын хүрээнд таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замыг эрэлхийлэн, аюулгүй байдлын шинэ сорилтууд, түүний дотор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улс “уулзвар” дээр нь орших Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүчний коридорын талаар ярилцаж, бодлогын асуудлуудаар зөвлөлдөх болно.

Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.