Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо.

Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв.

Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск хотноо зохион байгуулсан. Комиссын хуралдааны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 20 ажил туссанаас 14 нь бүрэн хэрэгжиж, зургаа нь үргэлжилж байна.

Хуралдааны үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнс, эм үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Беларусь Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг өндрөөр үнэлж, хөдөө аж ахуйн машин механизмын парк шинэчлэх, трактор угсрах төв байгуулах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, сүүний чиглэлийн ферм хөгжүүлэх, мал эмнэлэг, биотехнологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг сайд Ц.Идэрбат илэрхийлэв. Энэ хүрээнд Беларусь улсын Хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Минскийн тракторын үйлдвэрээс трактор, ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах асуудлыг бүрэн дэмжихээ Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов илэрхийллээ.

Мөн ноос, ноолуур, арьс ширний боловсруулалт, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, бүртгэл, зохицуулалтын чиглэлээр харилцаа холбоо тогтоох асуудлыг хэлэлцэв. Шинжлэх ухаан, боловсролын салбарт залуу эрдэмтдийн хамтарсан судалгаа, төсөл, академик солилцоог дэмжих, Беларусь Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, уул уурхайн техник, ойн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж тодорхой үр дүн гаргаж ажиллахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийхээр төлөвлөж буй хариу төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.