Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байна

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсад ажиллаж байна.

Энэ үеэр төлөөлөгчид Минск хотноо зохион байгуулагдаж буй олон улсын “Белагро-2026” үзэсгэлэнтэй танилцлаа.

Минскийн олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж буй 36 дахь удаагийн “Белагро” үзэсгэлэн нь Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (ТУХН)-ийн орнуудын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, шинэ техник, технологийг танилцуулдаг томоохон арга хэмжээний нэг юм.

Энэ жилийн үзэсгэлэнд 12 орны 570 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмж, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, агротехнологийн чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын шинэ техник, технологийн шийдлүүдтэй танилцав. Мөн уулзалт, хэлэлцээний хүрээнд Минскийн тракторын үйлдвэр болон “Амкодор Холдинг”-ийн үйлдвэрлэж буй хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийн үзүүлэн, үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар мэдээлэл авлаа.

Үзэсгэлэнгийн үеэр Беларусийн машин үйлдвэрлэлийн салбарын шинэ загварын техникүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн уулзалт, хэлэлцүүлэг, ур чадварын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

“Белагро-2026” үзэсгэлэн нь хөдөө аж ахуйн салбарын шинэ техник, технологи, инновацын шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.