Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ТУУЛЬЧ А.БАЛДАНДОРЖИЙГ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР БАТЛАМЖИЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн туульчдын дунд шалгаруулалт явуулж А.Балдандоржийг ийнхүү шилдэгээр тодруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн анхаарч, түүний соён гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх хүрээнд өв соёл, үүх түүхээ хойч үедээ уламжлан үлдээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй уран бүтээлчдийг урамшуулж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч А.Балдандоржид уран бүтээлийн амжилт ерөөж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсээ улам илүү чамбайруулан үргэлжүүлэхийг хүслээ.

А.Балдандорж нь Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү бөгөөд ааваасаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг өвлөн авжээ. Алтайн магтаал,  Урианхайн туульс зэрэг үнэлж баршгүй Соёлын биет бус өвийг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй удам дамжсан туульч юм. Мөн Засгийн газраас Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан шилдгийн шилдэг 102 өвлөн уламжлагчийг тодруулсан “Үндэсний жагсаалт”-д багтсан байдаг аж.  

Монгол Улс монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг “Монгол тууль”-аа 2009 онд “ЮНЕСКО”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ.

Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.