Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Ажлын хэсэгт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон төсөл хариуцсан инженер, техникийн ажилтнууд оролцож, төслийн доод болон дээд бүтцийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, газар шорооны ажил, хөрс хуулалт-ухмал далангийн бүтээн байгуулалт, бетон дэр угсралт, хайрга татан авалт, мөн дам нуруут гүүрэн байгууламжийн ажлуудтай танилцсан байна.

”Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага болон инженер техникийн ажилтнууд төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн шаардлагатай зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүн хүчний нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллаж байгаагаа танилцуулжээ.

May be an image of train and railroad

Өнөөдрийн байдлаар уг төслийн эхний 0-87 км-ийн газар шорооны ажил 99.3 хувьтай, гүүр хоолойн ажил 99 хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Мөн ухмал тэлэх ажил 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд ихэнх ухмалын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэллээ.

Түүнчлэн гүүрүүдийн дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусч, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд үргэлжилж байгаа бөгөөд төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу цаг хугацааны хоцрогдолгүй явагдаж байгааг онцолжээ.

Багахангай Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн энэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэл хот дундуур дамжин өнгөрдөг 34 нэр төрлийн аюултай ачаа тээврийг хотын гадуур тээвэрлэх үндэсний хэмжээний тээвэр, ложистикийн шинэ маршрут бий болохоос гадна Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтцийн том төсөл юм. Тиймээс салбарын сайдын зүгээс тус төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулахын тулд ажил гүйцэтгэгч талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг илүү эрчимжүүлэх шаардлагатайг онцлон үүрэг болгоод байна.

May be an image of train and railroad

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр 2026 оны Үндэсний их баяр наадмаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа ч зуны сар богино учраас төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шаардлагатайг онцолж, төслийг хариуцаж буй удирдлагууд, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компанийн ажилтан, алба хаагчдыг баяр наадмын өдрүүдэд өндөр хариуцлагатай ажиллахыг анхааруулав.

Мөн баяр наадмын үеэр ажиллах ажилчдын илүү цаг, цалингийн урамшууллыг зохих журмын дагуу тооцон олгох, ялангуяа төслийн чухал цэгүүдэд ажиллаж буй компаниуд хүн хүчний зохион байгуулалтаа сайжруулж, сул зогсолт гаргахгүй, өндөр бүтээмжтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.

No photo description available.

May be an image of train

Түүнчлэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хяналт тавьж ажиллах чиг үүрэг өглөө. Тухайлбал, хайрга ачилт (конвейер)-ыг нэмэгдүүлэх, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, төслийн доод бүтцийн ажил, ухмал, далангийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахыг сануулсан байна.

Мөн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж буй "Очирням"ХХК, дээд бүтцийн ажил гүйцэтгэж буй "Гансүлжээ харгуй" ХХК, “Сүлдпрогресс” ХХК, “Говийн төмөр зам” зэрэг ХХК болон инженер техникийн ажилтнууд, төмөр замчид, дотоодын компаниудын удирдлагуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

No photo description available.

Ажлын төгсгөлд, салбарын сайд Улаанбаатар хотын баруун бүсэд байрлах Шувуун фабрик, Туулын гүүр орчмын төмөр замын трассын өгсөх маршрут, газрын байршил, инженерийн нөхцөлтэй нарийвчлан танилцаж, тухайн бүсийн газар орны онцлогт тохирсон техникийн шийдлийг тооцоолон ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Мөн Эмээлт орчимд, Толгойт өртөөнөөс эхлэх нүүрс тээврийн төмөр замын чиглэлийн төлөвлөлт, гол замтай холбогдох трассын байршлын асуудлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөлтэй уулзан хоёр талаас хамтран гаргасан зураг төслийн дагуу инженерийн нөхцөл, трассын шийдэл, цаашдын бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог хэлэлцэж, талууд энэхүү дэд бүтцийн төслийг урагшлуулахад бүх талаар хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

No photo description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.