Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг тодорхой тооцоо судалгаа хийж, эхний ээлжид 5 аймгийг сонгон, түүхий эд бэлтгэлийн төв байгуулан, малын түүхий эд, арьс, ширийг хаягдалгүй бэлтгэн, нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр болсон.

Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, судалгаа хөгжлийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод хамтран зүүн бүсийн аймгуудад түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, түүхий эдийн нөөц, боломжийг үнэлэх зорилгоор “Зун, намрын улиралд арьс ширэн түүхий эд бэлтгэх” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгуулжээ.

Уулзалтад зүүн бүсийн аймгуудын холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл хамрагдаж, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, боломжийг тодорхойлж, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан түүхий эдийн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцов.

Мөн Хөвсгөл, Архангай аймгийн холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөллийг хамруулсан “Зун, намрын улиралд арьс, ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудаас гадна “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс шир боловсруулах үйлдвэрүүд оролцсон нь онцлог байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.