Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Монгол, Солонгосын стратегийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг өчигдөр буюу энэ оны зургадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, солонгосын талаас Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Пак Юн Жү нар тэргүүлж, талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл” гүнзгийрэн хөгжиж, талуудын улс төрийн итгэлцэл бэхжиж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэдийн солилцоо эрчимтэй нэмэгдэж байгааг тэмдэглээд, бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн явц, ач холбогдол, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Талууд хоёр улсын давуу тал, онцлогт түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжоо ашиглахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд солонгосын талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцав.

May be an image of one or more people and text

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.