Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй км урт шугам сүлжээгээр дамжуулан нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжид үйлчилж байна. Гэвч тус сүлжээний 58 хувь нь 30-60 жилийн насжилттай болсон. Мөн 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан нь инженерийн дэд бүтцийг шинэчлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа юм. Иймд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн  хурлаар хэлэлцэж дэмжигдээд буй. Төсөл хэрэгжсэнээр нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 гаруй худгийг засварлах бөгөөд үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна. Мөн системийн эвдрэл, доголдол, бөглөрөл мэдэгдэхүйц буурч, өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэглээг хангах суурь нөхцөл бүрдэх юм.

Төсөлд "Шуудуу ухалгүйгээр доторлох" орчин үеийн технологийг ашиглана гэдгээрээ онцлогтой. Энэхүү технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгоно. Үүний зэрэгцээ тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл зэрэг барилгын ажлын сөрөг нөлөөлөл хамгийн бага түвшинд хадгалагдах давуу талтай. Үүний үр дүнд бохир усны алдагдал, нэвчилт буурч, хөрс болон газрын доорх усны бохирдол багасна. Мөн бохирдлоос үүдэлтэй үнэр, халдварын эрсдэл буурч, олон нийтийн эрүүл ахуйн нөхцөл сайжрах юм.

Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр бохир усны халилт, бөглөрөл буурч, нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Энэ нь хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийн бэлэн байдлыг сайжруулах чухал алхам болно.

Тус төсөл нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд хотын дэд бүтцийн шинэчлэл, байгаль орчны хамгаалал, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм. Мөн төслийн хэрэгжилт нь жижиг, дунд бизнесүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байр бий болгох, инженер техникийн салбарын ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр нөлөөг авчрах төлөвтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.