Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэгч, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг Ерөнхийлөгч тодотголоо.

Мөн онд экспорт 15.7 тэрбум долларт хүрсэн байна. ​

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үздэгээ хэллээ.

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг ч санууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна. Мөн “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин нэмэгдэж, 330 сая ам.долларт хүрсэн юм.

Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний оролцоог  нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.

Цаашид:

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
  • Байгалийн хийн хоолой дамжуулах,
  • Нүүрс, пиролизийн үйлдвэр,
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк,
  • Ган боловсруулах аж үйлдвэрийн парк,
  • Хил дамнасан төмөр замуудын холболт,
  • Алтанбулаг-Замын үүд чиглэлийн олон улсын зам,
  • Жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга асан, төр, захиргааны ахмад зүтгэлтэн Намжилын Данаажавд Гавьяат эдийн засагч, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Баасангийн Нэргүйд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Мөн нэр  бүхий эрхмүүдийг төрийн дээд, одон, медалиар шагналаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.