Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Энхбаяр: Эрдэнэсийн сангийн хулгайг хонь мал хулгайтай адилтгаж болохгүй

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Анх 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталж бөгөөд өнгөрсөн хугацаанд эрдэнэсийн сангийн төрөл өргөжиж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Энэ үндэслэлээр С.Бямбацогт нарын гишүүн хуулийг шинэчлэх төсөл боловсуулжээ. Уг хуулиар эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийн санг тооцохгүй түүх соёлын хосгүй үнэт дурсгалы олон улсын жишгээр эрдэнэсийн санд багтаахаар тусгажээ. Хуулийн төсөл нийтдээ 18 зүйл заалттай юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Зах зээлийн үед Монгол Улсын эрдэнэсийн санг тоносон мэдээлэл байдаг. Одоо Эрдэнэсийн сангийн хөрөнгө ямар байна. Цаашид яаж арвижуулах вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Эрдэнэсийн санд хязгаарлагдмал бүртгэлтэй эд зүйл хамаарагддаг байсан. Хувь хүн, аж ахуйн нэгжийн гар дээр байгаа эрдэнэсийг хэрхэн бүртгэх, үнэлэх асуудал учир дутагдалтай байсан. Өргөжүүлэх хүрээнд энэ хуулийг оруулж ирнэ гэж байгаа. Эрдэнийн чулуу, үнэт металл эрдэнэсийн санд бүртгэхээр байсан бол одоо түүхийн үнэт дурсгалыг багтааж өргөжүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  Эрдэнэсийн сангийн тодорхойлолтыг Монгол Улсын онцлог, дэлхийн жишигт нийцүүлж шинэчилж оруулж ирж байна уу? Эрдэнэсийн сангийн шилжилт хөдөлгөөний зарцуулалтыг боловсронгуй болгоно гэж дурьдсан байна. Яаж боловсронгуй болгох?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Эрдэнэсийн санд Монгол Улсын үнэт зүйл хадгалагддаг. Хэлэлцүүлгийн шатанд дагаж орж байгаа Эрүүгийн хуулийн ял дэндүү бага байна. Эрдэнэсийн санг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зарцуулсан бол 2,7 сая төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно гэж байна. Энэ бол хэдэн тэрбум мөнгөөр үнэлэгдэхгүй хэмжээний эд зүйл аваад явж байна. Хонь мал хулгайлсантай адилтган торгож болохгүй. Байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан бол 5-25 сая төгрөгөөр торгоно гэж байгаа нь бас хангалтгүй. Байнгын эрдэнэс гэдэг гаргадаггүй, хамгийн ховор үнэтэй түүх соёлын өв. Хэлэлцүүлгийн шатанд ялын бодлогыг нэмэгдүүлж, хариуцлагыг чангалах шаардлагатай байна. 

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өмнө нь хуулийн бодлого нь сул байсан. Тиймээс чангатгах үүндээс таван хуульд өөрчлөлт оруулж дээрх заалтыг хийсэн. Сул байна гэвэл энэ заалтад өөрчлөлт оруулж болно. 

Одоогоор Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа гэнэ. Үүнд түүх соёлын үнэт зүйлс, алт мөнгөн гулдмай зоос, угсаатны зүйн эд зүйлс багтаж байгаа юм байна. Сүүлийн хоёр жил  Эрдэнэсийн санг баяжуулах чиглэлээр хоёр тэрбум төгрөгийн төсөв УИХ баталжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.