Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монгол Улсад бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн техникийн шинжээчдийн багийг  хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад мал аж ахуй болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зоонозын тэргүүлэх халдварт өвчний нэг нь бруцеллёз юм. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн тандалт, дархлаажуулалтын арга хэмжээнүүд нь тодорхой үр дүн өгч уг өвчний халдварлалтын түвшин 0.3% болж буурсан боловч, мал амьтны бруцеллёз болон бусад зооноз өвчний тандалт, лабораторийн чадавх, салбар хоорондын уялдаа холбоо, халдвар авсан малыг зохистой удирдах тогтолцоо хангалтгүй хэвээр байгааг Монгол улсад хийгдсэн хөндлөнгийн судалгаа харуулж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран 36 сарын хугацаанд хэрэгжих, 2 сая ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төсөл “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, лабораторийн хүчин чадал болон цахим тандалтын системийг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан тэмцлийн арга хэмжээг зорилтот бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Мөн Бруцеллёзтой тэмцэх үндэсний стратеги (2026–2036)-ийг шинэчлэх, вакцин болон оношлуурын чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, орон нутагт хамтарсан шуурхай хариу арга хэмжээний баг байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төслийн үр дүнд малын эрүүл мэнд, ашиг шим, бүтээмж дээшилж, хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэл буурахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтойг онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.