Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Эдийн засгийн байнгын хороо: Төмөр замын салбарт авилгач хүн ажиллах ёстой юу?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалтын газрууд, сүлжээ байгуулахад баримтлах зарчим зэрэг зохицуулалтыг тусгасан. Уг хуулийн төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, тээврийн сүлжээг өргөжүүлэн, дэд бүтэц, эзэмшил ашиглалтын эрх зүйн орчин сайжирна гэж Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол, Оросын 50, 50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар төмөр зам гэсэн компани 1949 оны гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанид Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. Үндсэн хуульд Монгол Улсын газрыг гадаадын иргэн хуулийн этгээд хугацаатай, төлбөртэйгөөр ашиглана гэж заасан. 1949 оны гэрээ хууль зөрчсөн. Энэ хэзээ засагдах вэ? Монополь, Үндсэн хуулиас дээгүүр аашилдаг компани байж болохгүй. 2018 онд тухайн үед зам тээврийн дэд сайд байсан Б.Цогтгэрэл гэж хүн ОХУ-тай тарифын хэлэлцээр байгуулсан. Энэ нь 25 жилийн хугацаатай мөрдөх хэлэлцээр байсан. 1949 оны гэрээг өөрчлөхгүй. Өөрчилбөл тарифын хэлэлцээр хүчингүй болно гэдэг заалт оруулсан гэх мэдээлэл байна. Үндсэн хуулиас давсан гэрээ байгуулах эрхтэй дэд сайд байж болох уу? Үүнийхээ хариуд ашиглах хугацаа нь дууссан 1,000 вагон оруулж ирсэн гэх асуудал яригдаж байгаа. Хэчнээн вагон орж ирсэн бэ. Албан тушаал авилгын гэмт хэргээр ял шийтгэгдсэн этгээд төрийн албанд ажиллахгүй гэж хуульд заасан. Эрүүгийн ял авсан хүн одоо болтол төмөр замын салбарт даргаар ажиллаж байна.Танай салбарт авилгач хүн ажиллах ёстой юу?

Зам, Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар: Төмөр зам гэхээр Улаанбаатар төмөр замаа хараад байдаг ойлголт бид нарт байна. Говийн бүсийн төмөр замууд бий болж байна. Удахгүй 2021 онд ашиглалтад орно. 25 жилийн хугацаатай байгуулсан тухайн гэрээн дээр 1949 оны хэлэлцээрийг мөрдөж ажиллана гэдэг үг орсон юм билээ. Түүнээс тухайн хэлэлцээрийг өөрчлөхгүй гэсэн зүйл яригдаагүй. Гадаад яаман дээр дээр 1949 оны хэлэлцээрийг өөрчлөөд ОХУ-ын талд өгсөн. ОХУ-ын талаас хараахан энэ асуудлыг яриагүй байна. Засгийн газрын комиссын хурал болгон дээр үүнийг ярьдаг. Төмөр замыг барих үед Монголын талаас оруулсан ганц зүйл бол газар. Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт Монгол Улсын хуульд захирагдана гэсэн нэг тодорхой заалт бий. Тухайн хүмүүсийг өмнө нь ямар байсныг мөрдөгч биш болохоор сайн мэдэхгүй байна. Ажилд авахдаа АТГ-аас лавлагааг нь авдаг. Ёс зүйн хорооныхонд чиглэл өгсөн

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:  Тавантолгой-Зүүнбаянгийн барилгын ажил яагаад төрийн нууцад хамаардаг юм бэ? Өнөөдрийг хүртэл энд ямар хэмжээний мөнгө орсон бэ? Өнөөдөр яагаад  төмөр замаас Улаанбаатар-Төмөр замд түрээслэнэ гээд явж байна вэ? Цаашдаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барихад хэчнээн хэмжээний мөнгө орох вэ?

Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Улаанбаатар хотод байгаа Төмөр замын байгууллагуудын оршиж байгаа газрын гэрчилгээг Нийслэл хотоос өгсөн. Үүнд Улаанбаатар-Төмөр замаас хүсэлт тавьсан. Газрын төлбөр бусад байгууллагууд ямар байдаг уу яг тэр хэмжээгээр төлж байгаа. Дуудлага худалдаагаар аваагүй. Тавантолгой-Зүүнбаян яагаад төрийн нууцад орсныг шаардлагатай гэвэл танд тусад нь өгье. Нийтийн өмнө үүнийг яриад байж болохгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өмнөх ЗГ-ын үед өргөн баригдсан юм.  Одоо мөрдөгдөж байгаа хууль нь бол төмөр замын харилцаанд үүсээд байгаа давхардал, зөрчил, хийдэлийг иж бүрнээр нь зохицуулж чадахгүй байгаа. Төмөр замын дагуух газрын асуудал байна. Төмөр замын 70 жилийн ойгоор газрын асуудлуудыг шийдээд дууссан. Төмөр замын акцизын асуудлыг УИХ-аар оруулаад шийдээд дуусчихан. Төмөр замын Монпи-1,2 гээд асуудлыг айлчлалын өмнө шийдээд дуусчихсан. Монгол Улс Төмөр замын өрийг өөр дээрээ аваад тэгээд үндсэн хөрөнгийг нь нэмэгдүүлсэн. Ийм учраас Монголын талаас хийх ажил хийгдээд дууссан. Одоо үндсэн хөрөнгө нэмэгдэх юм бол Төмөр замын баланс цэвэрлэгдээд өөрөө эргэлтийг хангаад зээл аваад явах боломж бүрдэх юм. ОХУ-ын талаас манайд хөрөнгө оруулалт хийх ёстой буюу зөрүүг нь төлөх ёстой 50*50 учраас. Энэ ажил хир хийгдэж байна вэ?

Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Акцизын асуудал таны үед үндсэндээ бүрэн шийдэгдээд дууссан. Монпи-1,2-ын хувьд ОХУ-аас ирсэн саналуудыг Сангийн яаманд өгөөд эцсийн хариуг хүлээгээд сууж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.