Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Өнөөдөр ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1994 оны шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “Ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ жил тус өдрийг “Бэлчээр нутаг:Хүлээн зөвшөөрөх. Хүндэтгэх. Сэргээх” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Ган болон цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудад цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцод (UNCCD) дэлхийн 195 улс нэгдэн орсон. Манай улс байгаль орчныг хамгаалах олон улсын энэхүү баримт бичгийг 1996 онд соёрхон баталж, конвенцод нэгдсэн анхны 50 улсын нэг болж байв.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт Монгол Улсын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын хуралдааны хамгийн дээд түвшний арга хэмжээ COP17-г (Conference of the Parties) Зүүн Хойд Азийн бүс нутагт анх удаа ирэх наймдугаар сарын 17-28-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.