Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
COP17-гоос өгөөж авч үлдэх бидний зүтгэлээс хамаарна

Ирэх  наймдугаар сарын 17-28-ны хооронд Монгол Улсад 197 орны 10 мянга орчим цуглана.   Энэ  жил улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгах нэгэн том үйл явдал Монголд болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцийн хурал буюу COP17. COP17 манай улсын  хувьд маш том “сурталчилгаа” болно. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хурлын зохион байгуулалтад зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Тэд манайд ирж ажиллаад бага хурлын бэлтгэл ажилтай танилцаад явсан.    

    СOP17-ын үеэр газар, цөлжилт, бэлчээрийн асуудал хамгийн их яригдана. Тийм ч учраас хурал зохион байгуулахыг хүссэн улсуудаас цөлжилтөд асар их нэрвэгдсэн манай улс.  Энэ өдрүүдэд дэлхий Монголын зүг анхаарал хандуулна. Мэдээж ганц Монгол Улсын цөлжилтийн асуудалд анхааралд хандуулаад зогсохгүй,  дэлхий дахины асуудлыг ярих ч зохион байгуулагч орон давуу эрх эдлэх дүүрэн боломж бий. Дэлхийн дээд түвшний удирдагчид, байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргадаг сайд, дарга нар, олон улсын байгууллагынхан  ирэх учир нөхцөл байдлаа сайхан дэлгэж яриад санхүүжилт татмаар байна.

   Зохион байгуулалтыг сайтар хийж, амжилттай болвол Монголд үлдэх өгөөж нь их.   Эцэст нь бид байгалиа ч хамгаалж, хөрөнгө оруулалттай ч болж чадна. Энэ бүхэн биднээс л шалтгаална..

    Манай улсын нийт нутгийн 76.9 хувь нь цөлжсөн. Хүний буруутай ажиллагаанаас шалтгаалахаас гадна дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт ч энэ цөлжилтөд нөлөөлж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг улс, орнууд хамтран тэмцэж эхлээд олон жил өнгөрчээ. Гэлээ ч байдал дээрдэхгүй харин ч улам дордсоор байгаа юм. Энэ бол аюулын дохио.

Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд багагүй хөрөнгө зарж, энэ чиглэлийн сайхан санал санаачилга, хүчин чармайлтад санхүүжилт өгч байна. Олон төсөл хэрэгжүүлж байна.

Саудын Арабад болсон  COP16 зохион байгуулалт сайтай болж, тэр хэрээрээ үр дүн сайн гарсан гэдэг.

Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн мөхөс ч гэлээ дэлхийн дулаарлыг бууруулах, цөлжилтийг багасгах, шар шороон шуургыг устгах, газар нутгаа доройтлоос аврах, бэлчээрээ хамгаалахыг хичээсээр л байна.

      COP17-ын бэлтгэл ид дундаа явж байна. Бүтээн байгуулалт ч өрнөж байгаа. Хөрөнгө оруулалт татах, эдийн засагт  өгөөжтэй байх, ирсэн зочдоо багтааж шингээх зочид буудлаас эхлээд тав тухтай байлгах ажил ундарч байна. Дээр нь энэ үед болох хурлын үр дүн ямар байх нь юу юунаас илүү чухал. Энэ бүхнийг зөвхөн төр засагт үүрэгдэх төдийгүй иргэн бүр санаа тавих хэрэгтэй болох биз ээ.

     COP-ын гурван төрлийн хурлын нэг болох Цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралдах  COP17 зохион байгуулагдаж байгаа нь ач холбогдлын хувьд өргөн цар хүрээтэй.   Тухайн улсдаа өгөөжөө өгдөг бөгөөд бизнес аялал жуулчлалын хувьд том хөрөнгө оруулалт болдог.  Энэ нь хувийн хэвшлийнхэнд бол том олз юм. Ёстой л сүйхээтэй зарим нь суусан газраасаа шороо атгахаар ухаалаг ажиллаж болно.  Дэлхийн дээд хэмжээний удирдагчид ирдэг учир Засгийн газар бодлогоо танилцуулах ч боломж  олдоно. Бид хэр сүйхээтэй байна, тэрнээс их зүйл шалтгаална.   Нийт газар нутгийн гуравны хоёр хувь нь цөлжилтөд өртөөд байгаа манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн бусад эрсдлийг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын анхаарлыг өөрийн зүгт  хандуулах том алхам.

                                                                  Ц.Эрдэнэтуяа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.