Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Smart City” хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Монголын Хиймэл оюун, инновацын холбоо, Техник, технологийн их сургууль хамтран “Хиймэл оюуны технологиор хотын асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хакатон тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээний зорилго нь Хиймэл оюун ухаан, өгөгдөл, программ хангамжийн шийдлийг ашиглан хотын тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шинэлэг санаа, прототип, хэрэгжих боломжтой төслүүдийг бий болгох юм.

Тус тэмцээнд,

  • ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
  • Их, дээд сургуулийн оюутнууд
  • Программ хөгжүүлэгчид
  • Дата аналистууд
  • Гарааны компаниуд оролцох боломжтой.

Багийн бүрэлдэхүүн: 2–3 гишүүнтэй байна.

Оролцогчдын шийдэл боловсруулах сэдвүүд:

  • Smart Traffic – Түгжрэл, нийтийн тээвэр, зогсоол, замын хөдөлгөөний шийдэл
  • Smart Environment – Агаарын бохирдол, хог хаягдал, ногоон хотын дата шийдэл
  • Smart Government – Иргэдийн үйлчилгээ, өргөдөл гомдол, chatbot, хотын мэдээллийн хүртээмж
  • Smart Health & Safety – Эрүүл мэнд, осол гэмтэл, аюулгүй байдал, эрсдэлийн сэрэмжлүүлэг
  • Open Innovation – Ухаалаг хотын чиглэлээр өөрийн шинэлэг санааг танилцуулж, хөгжүүлэх боломж.

Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 22, 23

Байршил: Техник, технологийн их сургуулийн байр 2 давхарт В21 Урлаг заал

Хэлбэр: Танхимаар зохион байгуулагдана.

Шагналын сан:

  • 1-р байр – Өргөмжлөл + 4,000,000₮
  • 2-р байр – Өргөмжлөл + 2,500,000₮
  • 3-р байр – Өргөмжлөл + 1,500,000₮

Шилдэг шийдлүүдийг хакатоны дараа цаашид сайжруулж, нийслэлийн агентлагууд болон холбогдох байгууллагуудтай хамтран туршилтын төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой.

Бүртгүүлэх холбоос:

https://www.postly.mn/aithon2026

Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 06-р сарын 21-ний өдөр 18:00 цаг хүртэл

Тэмцээний удирдамжтай танилцах: https://tinyurl.com/ycu5waaz

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70111298, 99860368

И-мэйл: udval.sidia@gmail.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.