Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БЯ: Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Хөдөө аж ахуйн чиглэлийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын загвар төслийг Боловсролын яам, Азийн хөгжлийн банктай хамтран 2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Зүүнхараа, Хөвсгөл политехник коллеж болон ХААИС-ийн Дархан хотын салбар сургуулийн сургалтын орчин, чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Мөн Боловсролын Ерөнхий газар, ХХААХҮЯ, ХААИС болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд гурван үндсэн томоохон үр дүн гарна гэдгийг Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл онцолж байна.

  • ХААИС-ийн дархан салбарын чадавхыг бэхжүүлнэ.
  • Сургалтын байр, дадлагын цехүүдийг барих, шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах
  • Дижитал, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй сургалтын орчин бүрдүүлэх
  • Ухаалаг хөдөө аж ахуй, өгөгдөл, ашиглалт, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх
  • Бүх суралцагчдад мэдээллийн технологийн үндсэн ур чадвар эзэмшүүлэх

Дан ганц барилга байгууламж барих бус эдгээр коллежийг бүс нутгийн хэмжээнд ур чадвар хөгжүүлэх төв болгох зорилт тавьсан гэдгийг онцолж байна. Ингэснээр ХААИС-ийн Дархан салбар нь инновац, хэрэглээний судалгаа, технологи дамжуулах төвийн үүрэг гүйцэтгэж, шинэ мэдлэгийг политехник коллежууд руу түгээх гүүр болох боломжтой гэж үзэж байна.

Мөн төслийн хоёр дахь томоохон үр дүн нь мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх.

Үүнд:

  • Сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх;
  • Шинэ эрэлттэй мэргэжлүүдийг бий болгох;
  • Модульчлагдсан сургалтын хөтөлбөр боловсруулах;
  • Дижитал болон мэдээллийн технологийн ур чадварыг бүх хөтөлбөрт тусгах;
  • Гадаад хэлний сургалтыг нэмэгдүүлэх;
  • Багш нарын тасралтгүй хөгжлийг дэмжих;
  • Үйлдвэрлэл дээр суурилсан сургалт, дадлагыг өргөжүүлэх;
  • Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг залууст сурталчлах зэрэг ажил хэрэгжинэ.

Одоогоор мэргэжлийн боловсролын багш нарт зориулсан тогтолцоотой хөгжлийн хөтөлбөр хангалтгүй байгаа тул үйлдвэрлэлийн байгууллагууд болон их сургуулиудтай хамтран ажиллах шаардлагатай байна.

Мөн гуравдугаарт удирдлага, мэдээллийн системийг сайжруулахад чиглэнэ.

Үүнд:

  • Мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх;
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сантай холбох;
  • Төгсөгчдийн мөшгөх судалгааг тогтмолжуулах;
  • Аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ, сургалт үзүүлэх;
  • Коллежуудын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил багтах юм.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын орчныг сайжруулахаас гадна бусад бүхий л сургалтын байгууллагуудад шинэчлэл хийгдэж байгааг онцлон, энэ удаагийн төсөл нь боловсролын шинэчлэлийн гол тулгуур төслийн нэг гэдгийг онцолж, хурдан, үр дүнтэй хэрэгжин 2028 он гэхэд бодит үр дүнгээ өгсөн байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.