Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүдийн эхлэл “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид өрсөлдөж байна. Тэмцээнийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улс 2012-2016 онд жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бол 2022 оноос эхлэн Их дуулга ангиллын тэмцээнийг хүлээн авч, олон улсын жүдо бөхийн хуанлийн онцлох арга хэмжээний нэг болгон хөгжүүлж чадлаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 62 орны 800 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчид оролцож байгаа нь тус тэмцээний цар хүрээ, үнэ цэнэ улам өсөн нэмэгдэж буйн тод илэрхийлэл юм. Жүдо бөх бол хүч чадлын спорт төдийгүй хүмүүжил, сахилга бат, хүндлэл, тэвчээр, ёс зүйн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг онцгой спорт юм. Ялалт, ялагдлын аль алинд нь өрсөлдөгчөө хүндэтгэх, өөрийгөө байнга хөгжүүлэх, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөхийг сургадаг жүдо бөхийн философи нь өнөөгийн нийгэмд хүүхэд, залууст хамгийн хэрэгтэй үнэт зүйлсийн нэг юм.

Монголчууд бид жүдо бөхийн спортоор бахархах арвин түүхтэй ард түмэн. Манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд олонтоо дуурсгасан билээ. Энэхүү бахархалт замналыг үргэлжлүүлэх шинэ үеийн тамирчид өнөөдөр эндээс, энэ тэмцээнийг үзэж буй хүүхэд залуусаас төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Улаанбаатар хот цаашид олон улсын хэмжээний спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.