Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Европын зах зээлд Монгол ноолуурыг 5 өнгөөр экспортолно

Монгол ноолуурын нэр хүнд, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгалийн өнгөний давуу чанарыг тодотгосноор дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогийг тусган хэрэгжүүлэх “ХАМГААЛАГДСАН ГАЗАР ЗҮЙН ЗААЛТТАЙ МОНГОЛ НООЛУУР”-ыг Монголын Оюуны Өмчийн газарт албан ёсоор баталгаажуулан бүртгүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Монголын ноос ноолуурын холбооноос Монгол Улсын бүх аймаг сумдын мал зүйн албанаас ямааны зүс, өнгөний судалгаа, ноолууран түүхий эд бэлтгэдэг үйлдвэрүүдээс түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний өнгөний судалгаа, байгалийн бүсийн дагуу ямааны үүлдэр бүрээр байршил, тоо толгой, тархалтын зураглал, Монголын ямааны аж ахуй, биологийн болон ноолуурын чанарын онцлог шинж чанарыг судлах, дата мэдээлэл боловсруулах, физик, химийн шинж чанарыг судлах, онцлог, бичиг баримтын боловсруулалт, Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуулийн Дэвшилтэт ширхэгт материал судлалын тэнхимийн SenseTex лабораторид түүхий, угаасан, самнасан ноолуурын боловсруулалтын чанарын үзүүлэлт, ноолуурын 5 өнгөний шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Монгол орны газарзүйн байршил нь ямааны өнгөнд шууд нөлөөлдөг бөгөөд байгалийн өвөрмөц зохицолдоон, байршлаас хамаарч Цагаан, Цагаан цайвар, Хөх саарал, Бор, Хар бараан өнгө давамгай байдаг тул ноолуурыг суурь 5 өнгөөр бүртгүүлж “ХАМГААЛАГДСАН ГАЗАР ЗҮЙН ЗААЛТТАЙ МОНГОЛ НООЛУУР”-ын гэрчилгээг гардан авлаа.

Түүнчлэн Газар зүйн байршил, бүс нутгийн онцлог нь ноолууран ширхэгтийн нарийвчлал, урт, гарц, өнгө, бат бөх чанар зэрэг үндсэн үзүүлэлтүүдэд хүчтэй нөлөөлдөг.

Монгол ноолуурын гарал үүслийн системд газарзүйн байршил, нарны цацрагийн түвшин, бэлчээрийн төрөл, өндрийн бүсчлэл зэрэг мэдээллийг холбосноор тухайн бүс нутгийн ноолуурын өнгөний онцлог, чанарын ялгааг мөшгөх тогтолцоонд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөшгөн баталгаажуулах ач холбогдолтой юм.

Цаашид Европын холбоонд Газар зүйн заалтыг албан ёсоор бүртгүүлж баталгаажуулах, стандарт боловсруулж мөрдүүлэх, урт хугацааны үр дүнтэй маркетинг хийж ажиллахаар төлөвлөж байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.