Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал солилцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар авлига бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, улс орны хөгжилд ихээхэн хор уршигтайг онцолж, үүнийг таслан зогсооход иргэний хяналт, оролцоо, төрийн байгууллагын ил тод байдал чухал үүрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тогтвортой хөгжил, энхтайвныг хангахад харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал, аливаа улс орон том, багаас үл хамааран олон улсын харилцаанд үнэ цэнтэй хувь нэмэр оруулдаг гэв.

Мөн хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйлс бол тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах үндэс болохыг, иргэдийн оролцоо, хяналтын үр дүнд төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлнэ хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.