Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Улаанбаатар хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, иргэдээс ирсэн саналын дагуу НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд баригдсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм. Өмнө нь ашиглалтад байсан учир шууд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн эхний дүгнэлтээ аваад ААН-үүдтэй зөвшилцөл, хэлэлцээрт орж байна. Тус ажлыг хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Энэ төв нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлоготоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ” гэлээ.

Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хувийн ААН-үүдэд урилга илгээсэн. Тус төсөлд зарим ААН-үүд саналаа ирүүлээд байна. 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй байхгүй бол хүүхдүүдийг "тусгай" гэдэг нэрээр шошголж байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийгөө бусдаас өөр гэж үзэж тусгаарлах, ангийнх нь хүүхдүүд тусгай цогцолборын хүүхэд гэж ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг. Нэрэнд анхаараад зогсохгүй дотоод үйл ажиллагаанд ч анхаарч, хүүхдүүд гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.