Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргажээ

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгчээ. 

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид 22-36 метрийн гүнд  16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 

Хотон нуур нь Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нуураас Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд гол эх авч бүрдэлдэн тогтдог, манай орны цэнэг уст нуурын нэг. Тиймээс Хотон нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах хүрээнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат санаачилж, дэмжиж, хамтран ажилласан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.