Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Лавлагаа шатлалын эмнэлгийн амбулаторийн үйлчилгээнд шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 07 дугаар тогтоол албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу зөв зохион байгуулж, анхан шатанд үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн түвшинд нь шийдвэрлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор өвчтөн илгээх зохицуулалтыг шинэчлэн баталсан.

Үүнтэй холбоотойгоор даатгуулагч-иргэн дор дурдсанаас бусад амбулаторийн тусламж, үйлчилгээг  эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас авч, шаардлагатай тохиолдолд эмчийн шийдвэрээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас тусламж авах юм.

Жирэмсний хяналтанд орж буй тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 тушаалд заасны дагуу анхан шатны эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хяналтын эмчийн заавраар лавлагаа шатны ЭМБ-д хяналтад орох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.