Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЗГ: Даваа гарагаас хөл хориог сулруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэрийг Засгийн газраас танилцууллаа. Улмаар ирэх Даваа гарагаас хөл хорио суларч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

  • Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах,
  • Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах 
  • Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах

 Үүнтэй холбогдуулан орон нутгийн онцгой комиссууд шийдвэр гаргаж аж ахуй нэгжүүдээ нээж эхлэх ёстой. Нийслэлээс ирүүлсэн мэдээллээр 34 салбарын үйл ажиллагааг нээе гэсэн санал ирсэн. Харин 20 орчим үйлчилгээний газрын үйл ажиллагааг нээхгүй. Тухайлбал бар, томоохон ресторан, соёлын үйлчилгээний байгууллагууд, барааны захуудыг нээхгүй гэж Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Хотын дарга Д.Сумъяабазар: Хөл хорионы дэглэм бууруулахтай холбоотойгоор 34-ын үйлчилгээг нээнэ.

12-р сарын 14-нөөс...

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа

  • Модны зах

  • Авто техникийн зах

  • Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/

  • Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп

  • Хувцас захиалга засвар үйлчилгээ

  • Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ

  • Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар

  • Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар

  • Цүнх захиалга

  • Нүдний шил захиалга, засвар

  • Цоож түлхүүр, цаг засвар

  • Хими цэвэрлэгээ угаалга

  • Гэрэл зураг

  • Айл нүүлгэх үйлчилгээ

  • Эд бараа түрээслэх үйлчилгээ

  • Нийтийн бие засах

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

  • Авто засвар, дугуй засвар

  • Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа

  • Авто зогсоол битүү, ил

  • Нийтийн байрны үйлчилгээ

  • Такси үйлчилгээний үйл ажиллагааг нь сулруулж оруулж ирж байна.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сүүлийн өдрүүдэд халдварын тоо харьцангуй цөөрч, тогтоосон голомтоддоо халдварын дэгдэлтийг цурманд оруулж чадлаа. Ингээд Засгийн газраас ирэх долоо хоногоос эхлээд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сулруулах шийдвэрийг гаргаж байна. Улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг тогтоосон бөгөөд үүнд зарим нэг алдаа гарсан. Хариуцлага, ёс дүрмийг илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг бид ойлголоо. Цар тахлын аюулыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт харж хамтран ажиллаж чадлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.