Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээ

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, шилдэг менежменттэй 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй 9 сургууль, шилдэг менежменттэй-зөвлөгч 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй-зөвлөгч 3 сургуулийг тус тус шалгарууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

Шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгүүд удирдлагын менежментийг сайжруулж, багшийн тасралтгүй хөгжлийг ханган, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн 113 цэцэрлэг, 129 сургуульд индексийн урамшуулал олгосон бөгөөд боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. 

“Шилдэг менежменттэй цэцэрлэг”

  1. Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
  2. Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг
  5. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг
  7. Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэг
  8. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй сургууль”

  1. Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль
  2. Налайх дүүргийн 160 дугаар сургууль
  3. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургууль
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  6. Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
  7. Багануур дүүргийн “Боловсрол” сургууль
  8. Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
  9. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль

“Шилдэг менежменттэй-зөвлөгч цэцэрлэг”

  1. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэг
  5. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг
  8. Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэг
  10. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй-зөвлөгч сургууль”

  1. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  2. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шалгарлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.