Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа бүхий говийн бүсийн зөвлөлдөх уулзалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулж дуусчээ. Говийн аймгуудын зөвлөлдөх уулзалтыг КОП17 Үндэсний хорооны Ажлын алба, UNESCO, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), UNICEF, Европын холбоо болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага хамтран зохион байгуулжээ.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон. Ийм үед зохион байгуулсан уулзалтад говийн аймгуудын төрийн байгууллага, иргэний нийгэм, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөгчид идэвхтэй оролцов. Говийн аймгуудын хувьд цөлжилт, газрын доройтлоор улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд унд, ахуйн усны хэрэглээний өсөлт, нөөцийн хомсдол, худгийн хүртээмжийн асуудал илүүтэй хөндөгдсөн байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан, бүс нутгийн тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн КОП17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилга болон сэдэвчилсэн өдрүүдийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтаас гарсан сайн туршлага, санал, зөвлөмжүүдийг нэгтгэн UNCCD COP17 бага хурлын үеэр Монгол Улсын байр суурийг тусгах орон нутгийн зөвлөмж болгон хүргүүлэхээс гадна олон нийтэд түгээхээр төлөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.