Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллаа

МИАТ ТӨХК 2026 оны IATA Operational Safety Audit (IOSA) шалгалтыг амжилттай давж, олон улсын аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангаж байгаагаа дахин баталгаажууллаа.

Энэ удаагийн аудит нь Risk-Based IOSA (RBI) аргачлалаар хийгдсэн бөгөөд зөвхөн баримт бичгийн нийцлийг бус, байгууллагын эрсдэлийн удирдлага, бодит үйл ажиллагааны хэрэгжилт, процессын үр нөлөө, удирдлагын тогтолцоонуудын төлөвшлийг цогцоор нь үнэлэн шалгасан юм.

Аудитын бэлтгэл ажлыг компанийн бүх газар, нэгжийн хамтын оролцоотойгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллав.

Бэлтгэл ажлын хүрээнд:

  • Компанийн 30 гаруй заавар, журмыг IOSA ISM Edition 18 Revision 1-ийн шинэчлэгдсэн шаардлагад нийцүүлэн шинэчилж, сайжруулав.
  • 925 ISARP шаардлагын хэрэгжилтийг нэг бүрчлэн үнэлж, шаардлагатай нотлох баримт, бүртгэл, хэрэгжилтийг баталгаажуулав.
  • RBI аргачлалын дагуу үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, аудитаар гол анхаарах чиглэлүүдэд процессын үнэлгээ хийв.
  • Үйл ажиллагааны бүх чиглэлээр дотоод аудит, баримт бичгийн хяналт, процессын үнэлгээ хийж, илэрсэн асуудлуудад залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
  • Удирдах ажилтнууд болон нийт ажилтнуудад чиглэсэн сургалт, ярилцлага, мэдлэг бататгах үйл ажиллагааг зохион байгуулж, аудитын бэлэн байдлыг хангав.
  • IOSA Maturity Assessment (MA)-ийн шаардлагын хүрээнд компанийн аюулгүй байдлын удирдлага болон чанарын удирдлагын тогтолцооны төлөвшлийг үнэлж, холбогдох процессуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлэв.

IOSA гэрчилгээний ач холбогдол:

Энэхүү гэрчилгээ нь агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа IATA-ийн олон улсын аюулгүй байдлын стандартыг хангаж байгааг баталгаажуулсан, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ юм. IOSA гэрчилгээ эзэмшсэнээр  нислэг үйлддэг орнуудын эрх бүхий байгууллагын хяналт, үнэлгээ, даатгалын эрсдэлийн үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ код шэйр, интерлайн гэрээ байгуулах, шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, зорчигч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.