Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ

И-Монголиа систем нь Монгол Улсын төрийн бүх цахим үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх зорилготой нэгдсэн платформ юм. Хувь хүн болон хуулийн этгээд e-Mongolia вэб болон аппликейшнээр дамжуулан 900 гаруй үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжтой бөгөөд Монгол Улсын 2.1 сая иргэн энэ системийг ашиглаж байна.

Энэхүү системд өнөөдөр “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. “Нээлттэй парламент” цэс рүү e-Mongolia вэб болон аппликейшний “Нэмэлт” гэсэн цонхоор дамжин нэвтрэх бөгөөд үүгээр дамжуулан иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хянах, чуулганы мэдээллийг хавар, намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нээгдэж буйг тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн хууль тогтоомжийн төсөлд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт оролцох эрхээ эдлэхээс гадна нийтийн өргөдөл санаачлах, дэмжих боломжийг энэ цэс иргэдийн гарт атгуулж байгааг УИХ-ын дарга тодотгосон.

“Нээлттэй парламент” дахь “УИХ таныг сонсож байна” дэд цэсээр дамжуулан хуулийн хэрэгжилт таны амьдралд үр өгөөжөө өгч байгаа эсэх талаар саналаа өгөх боломжтой болсон бөгөөд хууль хоорондын хийдлээс болж иргэд ажил, амьдрал, бизнест нь тулгарч буй асуудлынхаа мэдээлж болохоор болж байна.

Энэ цэс парламент иргэдийн холбох суваг болж, энэ сувгаар дамжуулан УИХ иргэдээ сонсдог болж байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Иргэний өгсөн саналыг хүлээн авсан болон асуудлыг шийдвэрлэх явц хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээллийг байнга эргэн мэдээлэх болсон нь энэхүү системийн шинэ шийдэл бөгөөд цаашид иргэд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ энэ системээр дамжуулан гаргах боломжтой болно хэмээн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.